Banjig. Хөгжим Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж
Уран бүтээлчээр харах:
Дууны нэрээр хайх:
My Media
Миний сонсох жагсаалт
Нийтээр сонсох жагсаалт
Журам

Үйлчилгээний журам
үйлчилгээний нөхцөл, хэрхэн хэрэглэх тухай заавар
Сагс

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Banjig.Net-ийн үндсэн үйлчилгээний нөхцөлийн өргөтгөл бөгөөд та үүнийг уншихаас өмнө Banjig.Net-ийн үндсэн үйлчилгээний нөхцөлийг унших хэрэгтэй.

Banjig. Music нь нийт хэрэглэгчдэд дараах үйлчилгээнүүдийг үзүүлж байна.

Төлбөргүй үйлчилгээ:
  • Монголын Хамтлаг дуучдын дэлгэрэнгүй намтар, танилцуулга авах
  • Цомог, дуунуудын мэдээлэл үзэх
  • Зураг харах, түүнийг ил захидал болгон илгээх
  • Хамтлаг дуучдын зурагтай ханын цаас буюу "wallpaper" дэлгэц дээрээ суулгах
  • Хамтлаг дуучдын дуут ил захидал илгээх
Төлбөртэй үйлчилгээ:
  • Монгол дуу хөгжмийн онлайн радио сонсох
  • Хүссэн дуугаараа жагсаалт үүсгэн онлайнаар сонсох
Үүний зэрэгцээ Монголын хамтлаг дуучдын шинэ цомог, дууг цаг алдалгүй худалдан авах боломжтой.

Дуу хөгжмийг онлайнаар худалдах:

  1. Нэг дууны үндсэн үнэ 400 төгрөг байна.
  2. Гадаад улс оронд байгаа хэрэглэгч дууг татаж авахад зориулан үнийн дүнг тооцоо хийх хэсэгт ам.доллараар харуулсан болно. Ингэхдээ ам.долларын ханшыг Монгол банкны тухайн өдрийн ханшаар тооцсон болно.
  3. Дуу худалдан авах зардал нь "Үндсэн үнэ + гүйлгээний шимтгэл" байна.
  4. Гүйлгээний шимтгэл нь төлбөрийг ямар хэлбэрээр хийхээр сонгосноос хамаарч өөр өөр байна. Жиш:
    • Paypal, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны онлайнаар төлбөр хүлээн авах системийг ашиглан бүх төрлийн төлбөрийн картуудаар шилжүүлж байгаа бол тухайн байгууллагын шимтгэл, энэ нь 3-4% байдаг.
    • MoneyGram, Western Union, ХААН банкны мөнгөн гуйвуулга болон Гадаад улс орноос мөнгө гуйвуулах бол тухайн байгууллагын шимтгэл.
    • Төлбөрийг бэлнээр болон "Banjig.Данс"-аар төлж байгаа бол шимтгэлгүй гэх мэт.
  5. Дууны төлбөр орж ирсэн үед л дууг татан авах боломжтой болно.
  6. Төлбөр шилжин орж ирэх хугацаа нь төлбөрийн хэлбэр бүр дээр өөр өөр байна. Жиш:
    • "Banjig.Данс"-аар төлбөр хийхэд 10 секунд
    • Banjig.Net-тэй гэрээтэй Мөнгө гуйвуулдаг байгууллагууд 1 минут. (Солонгост байгаа хэрэглэгчдэд)
    • Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны онлайнаар төлбөр хүлээн авах систем ажлын 3 цаг
    • Paypal-оор дамжуулан хийсэн картуудын төлбөр ажлын 6 цаг
    • 2Chechkout ашиглан кредит картуудаар хийсэн төлбөр ажлын 1 өдөр
    • ХААН банкны гуйвуулга ажлын 5 цаг
    • Голомт банкны данс руу шилжүүлэх гадаадаас бол ажлын 3 өдөр, дотоодоос бол ажлын 2 өдөр
    • MoneyGram болон Western Union-оор мөнгө шилжүүлбэл 10 минут (Банк дээр очин шалгах хугацаатай нийт 24 цаг)
  7. Төлбөрийн картаар тооцоог хийсэн тохиолдолд ажлын 3 цагын дотор дуу татан авах эрх үүснэ.
  8. Banjig. Music үйлчилгээгээр үйлчлүүлж буй хэрэглэгчдэд үйлчилгээний явцтай холбоотойгоор 3-н төрлийн захиа и-мэйл хаягаар болон Banjig. Зурвасаар очих болно. Үүнд: 1-р захиа: Захиалгыг хүлээн авсан талаарх мэдээлэл 2-р захиа: Төлбөрийг хүлээн авсан талаарх мэдээлэл 3-р захиа: Дуу татах эрх үүсгэсэн талаарх мэдээлэл
  9. Banjig.ID-д бүртгэлтэй и-мэйл хаягаар үйлчилгээний явцтай холбоотой захианууд очих учраас энэхүү и-мэйл хаягыг үнэн зөв оруулах хэрэгтэй.
  10. Мөн Banjig. Music салбарт өөрийн ID-ээр нэвтэрсэн үед "My Media" гэсэн линк дээр дарж худалдан авсан дуу, хөгжмийн жагсаалтыг харан өөрийн компьютертаа татан авч болно.
  11. Худалдан авагч нь өөрийн Banjig.ID-аар нэвтрэн худалдан авалтыг хийх бөгөөд худалдан авалтын дараа дуу татах эрх үүсхэд дуу худалдан авсан ID-гаараа татан авна.
  12. Дуу татан авах эрхтэй Banjig.ID-гаа бусдад шилжүүлэх хориотой бөгөөд ингэсэн тохиолдолд дуу татан авах эрхийг нь хаах болон Banjig.ID-г хаах хүртэл арга хэмжээ авна.

Дуу татан авах заавар

  1. Дуу татан авахын тулд хамтлаг дуучнаас сонгоно. Үүнд:
    • Уран бүтээлчээр нь
    • Хөгжмийн төрлөөр нь
  2. Татан авах дууны ард байрлах "авах" гэсэн шар дэвсгэртэй сагсны зурагтай товч дээр дарна buy. Ингэхэд Таны худалдан авахаар сонгосон дуу сагсанд орох бөгөөд өөр дуу нэмэх бол буцаж дууны жагсаалт руу очих юмуу өөр хамтлаг дуучин сонгон авах дуугаа сагсандаа нэмнэ. Мөн сагсанд орсон дуунаасаа сонголт хийн авахыг хүсээгүй дуугаа сагснаас устгаж болно.
  3. Сагсанд байгаа дуунуудынхаа тооцоог хийхдээ checkout гэсэн товч дээр дарна. Ингэхэд ам доллартай харьцах монгол банкны тухайн өдрийн ханшийг харуулах бөгөөд энд захиалгаа үүсгэнэ.
  4. Энд Banjig.Net-ийн нэгдсэн захиалгын системд нэвтрэх бөгөөд Таны захиалгын талаарх мэдээлэл гарна.
  5. Дараагын шатанд төлбөрөө хийх хэсэг рүү шилжих бөгөөд энд Төлбөрийн хэрэгслээ сонгоно. Үүнд:
    • "Banjig.Данс"-аар төлөх. "Banjig. Данс" гэж юу вэ?
    • ХХБанкны карт болон Олон улсын Виза картаар төлөх: ХХБанк, Монгол Шуудан, Улаанбаатар хотын банкнуудын дотоодын картууд болон бүх банкны олон улсын виза карт
    • Голомт банкны онлайн системээр төлөх: Голомт, ХААН, Хас, Капитрон, Зоос банкнуудын дотоодын болон гадаадын мастер, виза картууд, мөн өөр банкнуудын олон улсын эрхтэй бүх төрлийн төлбөрийн картууд
    • Голомт банкны данс руу шилжүүлэх
    • ХААН банкаар гуйвуулах
    • Paypal ашиглан төлөх (Mastercard, Visa, American Express, Discover)
    • Мөнгөн гуйвуулгаар илгээх
    • Money Gram болон Western Union - ий шилжүүлгээр зэрэг сонголтуудаас аль тохирохыгоо хийх боломжтой.
  6. Аль сонголтыг хийснээс хамааран өөр өөр мэдээлэл гарах ба тэрхүү мэдээллийн дагуу төлбөр тооцоогоо үргэлжлүүлэн хийнэ.
  7. Мөнгөн гуйвуулгаар тооцоо хийж байгаа тохиолдолд шилжүүлгэ хийсэн даруйдаа info@banjig.net гэсэн хаягаар мэдэгдэх хэрэгтэй.
  8. Төлбөрийн картуудаар тооцоо хийгээд амжилттай болвол эргэн Banjig.Net-д орж ирэх ёстой.

Зарим хэрэгцээт хаягууд:



[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж